ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2017 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс Хууль тогтоомжийн тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан энэхүү хуулийн сургалтыг Төрийн өмчийн бодлого,

2017 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс Хууль тогтоомжийн тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан энэхүү хуулийн сургалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчдад Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа хийв.

Сургалтаар уг хуулийн нэр томьёоны тодорхойлолт, үйлчлэх хүрээ, нийтлэг зарчим, хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, хуулийн төслийн төрөл, бүтэц, хэлбэр, эх бичвэрийн тавигдах шаардлага, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, олон нийтээр хэлэлцүүлж санал авах, хууль тогтоомжийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар танилцуулав.

Мөн 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр уг хуульд орсон нэмэлт өөрчлөлт дагалдах журам, аргачлалын талаар арга зүйн зөвлөгөө өглөө.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0