“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатарын талбайд Төр

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатарын талбайд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, “МИАТ” ТӨХК, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Монгол шуудан” ХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Биокомбинат” ТӨҮГ, “Цагаан шонхор” ТӨҮГ, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ХХК, “Хөрөнгийн бирж” ТӨХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК хамтран оролцов.   

Өдөрлөгт оролцсон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулах, иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, хууль эрх зүй, худалдан авах ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн хүссэн асуултанд хариулах , урлагийн тоглолт, азтан шалгаруулах гэх мэт олон үйл ажиллагаа нэгэн зэрэг болсон цогц арга хэмжээ боллоо. Мөн өдөрлөгийн үеэр иргэдээс санал, асуулга авч дүгнэлт гарган цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусган ажиллахаар төлөвлөж байна.  

 

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0