“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ, КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ: ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан, “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуули

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан, “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, хуулийн мэргэжилтэн нарт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлгээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зарим зохицуулалт, төрийн өмчит хуулийн этгээдийн худалдан авах ажиллагаанд анхаарах асуудал, ерөнхий гэрээ байгуулах, цаашдын чиг хандлага, компанийн хуулийн зарим асуудал, худалдан авах ажиллагаанд үүсч буй шүүхийн маргааны зарим асуудал сэдвээр Төрийн өмчийн бодлого, зохицуулатын газрын Захиргаа, хууль зүйн хэлтсийн хуулийн  мэргэжилтнүүд илтгэл тавьж, уг сэдвийг тойрсон асуудлаар чөлөөтэй санал солилцож, хууль эрх зүйн зохицуулалтыг цаашид хэрхэн боловсронгуй болгох, сайжруулах талаар хэлэлцлээ. Уулзалт хэлэлцүүлэгт 40 орчим төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 100 орчим ажилтан оролцлоо. Мөн уулзалт хэлэлцүүлэгт онлайнаар 20 аймгийн орон нутгийн өмчийн газрууд оролцож тулгамдаж байгаа асуудалдаа хариулт авсан юм.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0