ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРААС ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДЫН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг, чиглэлийн дагуу 2017 оны нэгдүгээр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг, чиглэлийн дагуу 2017 оны нэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас томилогдсон ажлын хэсэг ажиллаад ирлээ.

Зүүн бүсийн ажлын хэсэгт Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа, Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ц.Шинэхүү, О.Мөнхсоёл нар ажиллав.  

Ажлын хэсэг Орон нутгийн өмчийн газартай хамтран Дорнод аймаг болон сумдад үйл ажиллагаа явуулж байгаа 14, Сүхбаатар аймаг болон сумдад үйл ажиллагаа явуулж байгаа 13, Хэнтий аймаг болон сумдад явуулж байгаа 7, нийт 34 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар орон нутгийн өмчит байгууллагын үйл ажиллагаа, эдийн засгийн үр ашиг, эд хөрөнгийн ашиглалт, өр авлагын байдалтай танилцаж, үр дүнг хэрхэн сайжруулах, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн статусыг тодорхой болгох зэрэгт мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөв.

Мөн тухайн орон нутгийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргатай уулзан орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцсан талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, орон нутгийн өмчийн газраас зохион байгуулж байгааүйл ажиллагааг дэмжин, цаашид хамтран ажиллах, орон нутгийн өмчийн болон худалдан авалтын талаарх санал бодлоо солилцож, нэгдсэн ойлголтод хүрч, амжилттай ажилласан байна.    

 

    ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0