ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАРДЛЫГ 8,5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА

            Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Монгол Улсын 2017 оны төсвийн хууль б

            Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Монгол Улсын 2017 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зардлыг багасгах тухай УИХ-аас гаргасан 2016 оны 69 дүгээр тогтоолын дагуу  2017 онд шинээр худалдан авах машин техник, компьютер, тавилга, конторын засвар, бусад хэрэглээний зардлыг танаж 8,5 тэрбум төгрөгөөр хэмнэхээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан байна. Үүнээс барилга байгууламжийн их засвар 6,02 тэрбум төгрөг, шинээр автомашин худалдан авах болон түүний засвар үйлчилгээнд 1,4 тэрбум төгрөг, компьютер техник хэрэгсэл авахад 545 сая төгрөг, тавилга, эд хогшил авахад 556 сая төгрөгийг хэмнэсэн байна.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0