“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлж, шинээр томиллоо

2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж хурлаар тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг чөлө

2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж хурлаар тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох асуудлыг хэлэлцэн тогтоол гаргалаа.

Энэхүү 03/2016 тоот тогтоолд зааснаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нийн Төлөөлөн удирдах зөвлөлд Төрийг төлөөлөх гишүүдээр

  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,
  • Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд,
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэл

Цөөнх хувьцаа эзэмшигчдийг төлөөлөх гишүүдээр

  • Д.Ганболд,
  • О.Орхон,
  • М.Мөнхбаатар нарыг тус тус дөрвөн жилийн хугацаатай томилсон байна.

Мөн энэ хурлаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн хурлыг энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш ажлын хоёр хоногт багтаан хуралдуулахыг шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдэд үүрэг болголоо.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0