Европын сэргээн босголт, хөгжлийн банкний зөвлөх ТӨБЗГазарт ажиллав

Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкний төлөөлөл оролцсон “Цахим д

Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкний төлөөлөл оролцсон “Цахим дэлгүүр”-ийн талаар нээллтэй хэлэлцүүлэг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар дээр зохион байгуулагдаж, Монгол Улсад ерөнхий гэрээг нэвтрүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчин, хууль, дүрэм журам, холбогдох тендерийн жишиг баримт бичгийн талаар хэлэлцэж, санал  солилцлоо.

Эрүүл мэндийн яамнаас бүх шатны эмнэлэгүүдэд шаардлагатай эм, эмнэлэгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг ерөнхий гэрээ байгуулах аргаар зохион байгуулж өгөх хүсэлтийг тус газарт тавьсан бөгөөд ерөнхий гэрээ байгуулах журам, тендерийн жишиг баримт бичгийн шинэчлсэн найруулгын төсөл батлагдах шатанд явж байгааг Сангийн яамны төлөөлөл мэдэгдлээ.

 Худалдан авах ажиллагааны хэлтэс

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0