МҮХАҮТ-С ЕВРОПЫН ХОЛБОО БОЛОН ИСПАНИ УЛСАД ТӨЛӨӨЛӨН СУУГАА ӨРГӨМЖИТ ТӨЛӨӨЛӨГЧ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Европын холбооны худалдааны байгууллага болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Испани улсад төлөөлөн суугаа өргөмжит төлөөлөгч ноён С

Европын холбооны худалдааны байгууллага болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Испани улсад төлөөлөн суугаа өргөмжит төлөөлөгч ноён Сантиаго Мелара Отамэнди Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцлаж, цаашид хамтран ажиллах тухай уулзалт 2016 оны 05 сарын 27-ны өдөр боллоо.

Ноён Сантиаго Мелара Отамэнди Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны зохион байгуулж буй төсөл арга хэмжээний явц, агентлагын үйл ажиллагаа болон, Испани улсын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 500 гаруй аж ахуйн нэгжээс Монгол улсад зохион байгуулагдаж буй худалдан авах ажиллагаанд гадаадын аж ахуйн нэгжүүд хэрхэн оролцох болон, хууль эрх зүйн орчины талаар танилцлаа.

Худалдан авах ажиллагааны газар нь 2013 оноос хойш зохион байгуулсан төсөл, арга хэмжээнээс 5-н гадаадын этгээд тендерт оролцон шалгарсан байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0