Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ

Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 04 сарын 10-ны өдөр ХААГ-2015/XYI.1.2.1 дугаар бүхий “XYI.1.2.1 Харьяа газрын засвар /Улсын хэмжээнд/

Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 04 сарын 10-ны өдөр ХААГ-2015/XYI.1.2.1 дугаар бүхий “XYI.1.2.1 Харьяа газрын засвар /Улсын хэмжээнд/”-ын Багц-4: "Эрүүл мэндийн яамны байрны их засвар /Улаанбаатар, Сүхбаатар/"-ын ажил гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтыг зарлан зохион байгуулж, 2015 оны 05 сарын 11-нд дээрх ажлыг 489,868,970 /дөрвөн зуун наян есөн сая найман зуун жаран найман мянга есөн зуун дал/ төгрөгөөр гүйцэтгэхээр санал ирүүлсэн “Зууны сод хийц” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, 2015 оны 06 сарын 12-ны өдөр Эрүүл, мэнд спортын яам тус компанитай гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээний хүрээнд хийгдэх ажлыг 2015 оны 09 сарын 30-ны дотор гүйцэтгэн Эрүүл, мэнд спортын яамны ажил хүлээн авах комиссд хүлээлгэн өгсөн байна.

Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: