Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ

          Худалдан авах ажиллагааны газраас XVI.1.3.9 дугаар бүхий “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тоног төхөө

          Худалдан авах ажиллагааны газраас XVI.1.3.9 дугаар бүхий “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмж” /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ Багц-3 “Дизель станц” нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтыг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж 2015 оны 05 сарын 01-ний өдөр зарлан, 2015 оны 06 сарын 02-ны өдрийн нээсэн.

       Уг тендерт “Гялс” ХХК, “Баянголмед” ХХК-иуд тендерийн санал ирүүлсэн бөгөөд хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлсэн “Гялс” ХХК-ийн тендерийн материал шаардлага хангасан тул 129,800,000 (нэг зуун хорин есөн сая найман зуун мянга) төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсэний дагуу “Гялс” ХХК, Эрүүл мэнд, спортын яамтай 2015 оны 07 сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан.

      “Гялс” ХХК нь Эрүүл мэнд, спортын яамтай байгуулсан “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмж” /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ Багц-3 “Дизель станц”-ийг гэрээний дагуу 2015 оны 09-р сарын 03-ний өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Худалдан авах ажиллагааг зохион байгуулах хэлтэс

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: