Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулж байгаа худалдан авах ажиллагааны явцын мэдээлэл

(2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар) 1. Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад т

(2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар)

1. Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад тусгагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны талаар:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 182,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 57 төсөл, арга хэмжээ, Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжигдэх 124,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 2 төсөл, арга хэмжээ, нийт 10 Төсвийн Ерөнхийлөн захирагчид хамаарах 307,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 59 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Худалдан авах ажиллагааны газарт 2015 онд зохион байгуулахаар Засгийн газрын 2015 оны 42 дугаар тогтоолоор баталсан.

Засгийн газрын шийдвэрээр ХААГ-т худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар батлагдсан 59 төсөл, арга хэмжээнээс 14 төсөл, арга хэмжээнд нь тодорхой шалтгааны улмаас (Захиалагчаас зураг төсөв ирүүлээгүй, төсөв хэтэрсэн, яам өөрөө зохион байгуулах хүсэлт ирүүлсэн г.м.) тендер зарлах боломжгүй байна.

Худалдан авах ажиллагаа нь зохион байгуулагдаж байгаа 45 төсөл, арга хэмжээ нь нийт 105 багц ажил болон задарч, тус бүрд тендер шалгаруулалт зохион байгуулагдсан. Нийт 45 төсөл, арга хэмжээний 105 багц ажлын худалдан авах ажиллагааны явцыг Зураг 1.-д дүгнэн танилцуулав.

Зураг 1.

 45 төсөл, арга хэмжээний 105 багц ажлын явц, (багц ажлаар)

Эрүүл мэнд, спортын яамнаас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу тендер зарлагдсан байсан 2 төсөл, арга хэмжээнд хамаарах 2 багц ажлын тендер шалгаруулалтыг зогсоож, хүчингүй болгосон.

2. Эрх шилжиж ирсэн ажил:

БОНХАЖЯ, ХЗЯ, МТШХХГ-аас худалдан авах ажиллагааг зохион байгуулж өгөх хүсэлтийг ирүүлсний дагуу эрх шилжиж ирсэн нийт 9,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 14 төсөл, арга хэмжээний 68 (задарснаар) багц ажлын худалдан авалтыг мөн ХААГ-т зохион байгуулж байна. Эрх шилжиж ирсэн ажлуудын худалдан авах ажиллагаа дуусч, гэрээ байгуулагдсан буюу гэрээ байгуулах шатанд байна.

3. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – ХААГ-т зохион байгуулагдаж байгаа нийт худалдан авах ажиллагааны явцын дүн:

2015 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар, 59 төсөл, арга хэмжээ (дээр дурдсан ЗГ-ын тогтоолоор баталсан болон эрх шилжиж ирсэн)-ний 173 багц ажлын худалдан авах ажиллагаа ХААГ-т зохион байгуулагдаж байна. Эдгээрийн хэрэгжилтийн явцыг Зураг 2.-т харуулав.

Зураг 2.

ХААГ-т зохион байгуулагдаж байгаа нийт 59 төсөл, арга хэмжээний 173 багц ажлын худалдан авах ажиллагааны явц

ХААГ-т зохион байгуулагдаж байгаа нийт 173 багц ажлын 84,0 хувь нь бүрэн хэрэгжиж дууссан, 16,0 хувь нь хэрэгжих шатанд байна.

Тендер шалгаруулалтын үр дүнд шалгарсан компанитай тухайн төсвийн Ерөнхийлөн захирагчийн байгуулсан гэрээг ХААГ-т хүлээн авч бүртгэсэн дүнгээр (2015-09-25-ны өдрийн байдлаар) нийт 37,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 127 багц ажилд 33,0 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, нийт 4,3 тэрбум төгрөгийн улсын төсвийн хэмнэлт гаргаад байна.

                                     ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: