Худалдан авах ажиллагааны газар болон нийслэл, дүүргийн худалдан авах ажиллагааны албад хамтран "Ил тод худалдан авалт" нээлттэй өдөрлөгийг
Худалдан авах ажиллагааны газар болон нийслэл, дүүргийн худалдан авах ажиллагааны албад хамтран "Ил тод худалдан авалт" нээлттэй өдөрлөгийг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулсан.
Тус өдөрлөгийн үеэр худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалт зохион байгуулдаг "Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв", "Худалдан авах ажиллагааны сургалт, зөвлөгөө өгөх төв", МУИС-ын “Бизнес төв”, “Монголын төвсийн мэргэжилтнүүдийн холбоо” зэрэг төрийн бус байгууллагууд оролцож иргэдэд зөвлөгөө өгч, 90 гаруй иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллийг 50% хөнгөлттэй сургалтанд хамруулахаар бүртгэсэн.
Суурь мэдлэг олгох сургалтын эхний ээлжийг 2014 оны 06 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд МУИС-ийн Бизнесийн сургууль дээр зохион байгуулж 30 иргэн хамрагдлаа.
Хоёрдахь ээлжийн сургалтыг дараагийн 7 хоногт хийнэ.
Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс
COMMENTS