Эрдэнэтийн ус цэвэрлэх байгууламжийн ажил 23 жилийн дараа эхэллээ

Эрдэнэт хотноо бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын нээлтийн ажиллагаа энэ сарын 17-нд боллоо. Аж үйлдвэрийн томоохон х

Эрдэнэт хотноо бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын нээлтийн ажиллагаа энэ сарын 17-нд боллоо. Аж үйлдвэрийн томоохон хот болох Эрдэнэтэд 1990 оноос хойш бохир ус цэвэрлэх байгууламжаа өргөтгөх, ажиллах хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай байсан юм. Арван мянган иргэнтэй хотын бохир ус цэвэршүүлэх байгууламж 24 цагт 24,000 м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай боловч өнөөдрийн нөхцөл байдал, хүн амын өсөлт, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтаас шалтгаалан хоногт ажиллах хүчин чадлаасаа 75 хувиар илүү буюу 32000 м3 бохир усыг цэвэршүүлдэг байна. Энэ асуудлын хүрээнд 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн протоколд гарын үсэг зурж байсан. 2008-2013 оныг хүртэл 5 жилийн турш тендерт шаардлагад нийцсэн компани оролцоогүй, тендер зохион байгуулах ажил удааширч байсан бол Худалдан авах ажиллагааны газар тендерийг амжилттай зохион байгуулж, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх компанийг шалгаруулснаар энэ ажлыг эхлүүлжээ.

Нээлтийн ажиллагаанд Франц улсын Элчин сайд Ив Дэлунэ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумьяасүх, БХБЯ-ны Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжүүлэх газрын дарга Р.Эрдэнэцэцэг зэрэг зочид төлөөлөгчид оролцлоо.

Хоёр засгийн нүүр үзсэн 26,945,579,000 төгрийн төсөвт өртөгтэй уг тендерт “Набсан” ХХК, “Монинжбар” ХХК-ын түншлэл 9.118.021.223, “Очир” төв ХХК, “Наран рашаан “ХХК-ийн түншлэл 10.260.057.849, “Комфорт импекс” ХХК, “ЧММ” ХХК-ийн түншлэл 8.856.095.311, Ардааган ХХК, Байгууламж ХХК, Хангилцаг ХХК-ийн түншлэл 9.384.340.225 төгрөгийн үнийн санал ирүүлж, тендер шаргаруулалтад оролцсон. Түүнээс “Ардааган” ХХК, “Байгууламж” ХХК, “Хангилцаг” ХХК нарын түншлэл шалгаруулалтын шаардлагад нийцэн, хамгийн сайн гэж үнэлэгдэж энэ оны зургадугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж,

07 дугаар сарын 19-нд барилгын газар шорооны ажил эхэллээ.

Франц улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 9,0535,000 евро буюу 14,445,597,00 төгрөг, Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 9,5 тэрбум төгрөг уг байгууламжийг бий болгоход зарцуулах юм. Үүнээс энэ онд 4,7 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид гаргаж өгнө.

Бохир ус цэвэршүүлэх барилгын ажил 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусган хүлээлгэж өгөх бөгөөд 1990 оноос хойш 23 жилийн турш Эрдэнэтчүүдийн дунд яригдсаар ирсэн ажлын үр дүнг л харах үлдлээ.

http://www.youtube.com/watch?v=92QUqSgruJg&feature=youtu.be

 

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 1