Хэнтий аймгийн Хэрлэн суманд баригдах цэцэрлэгийн барилгын сонгон шалгаруулалт эхэллээ

Хэнтий аймгийн Хэрлэн суманд баригдах 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлын тендерийн сонгон шалгаруулалт зарлагдаж, 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдр

Хэнтий аймгийн Хэрлэн суманд баригдах 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлын тендерийн сонгон шалгаруулалт зарлагдаж, 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 11:30 минутад тендерийн нээлт боллоо.

Тус тендерийн сонгон шалгаруулалтанд "Комптрейд" ХХК 833966555 төгрөг, "Мөнххутаг" ХХК 788072518 төгрөг, "АТА трейд" ХХК 827054983 төгрөг, "Ти Ти энд Би" ХХК 782442987 төгрөгийн тус тус үнийн санал ирүүллээ.

Уг барилга нь 15.1х24,1 метрийн хэмжээтэй хоёр давхар барилга болох бөгөөд эмчийн үзлэгийн өрөө, гал тогоо, ажилчдын хувцас солих өрөө, бага дунд, ахлах ангийн өрөөнөөс гадна дуу хөгжмийн танхим зэрэг олон өрөө бүхий цэцэрлэгийн барилгын ажлыг энэ ондоо багтаан барьж дуусгах төсөлд нийтдээ дөрвөн компани тендерийн материалаа ирүүлжээ.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0