Цахим тендер шалгаруулалтад оролцох сэдэвт сургалт зохион байгуулах гэж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас цахим тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч хувь хүн, хуулийн этгээдийг ца

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас цахим тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч хувь хүн, хуулийн этгээдийг цахим тендерт хэрхэн оролцох талаарх  сургалтад урьж байна.

Та цахим системд бүртгүүлээгүй бол доорх линкээр орж танилцаад  "Цахим системд бүртгүүлэх хүсэлт"материалаа бүрдүүлэн Нэг цэгийн үйлчилгээний төвд ирж бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Сургалтыг 2013 оны 07дугаар сарын 05-ны өдрийн 15цагт Худалдан авах ажиллагааны газрын Цахим сургалтын өрөөнд зохион байгуулна.

    Та 70111090 утсаар холбогдож сургалтанд бүртгүүлнэүү, бүртгэлийн тоо хязгаартай.
    Та сургалтад оролцохын өмнө "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-тай танилцна уу.

Сэдэв:
 1. Тендерийн урилга хайх, ТББ-тэй танилцах
 2. Тендерт оролцох
 3. Тендер илгээх (тендерийн материал, тендерийн баталгаа)
 4. Тендерийн нээлт, үр дүн

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг,  Худалдан авах ажиллагааны газар.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу 80/1 ,

Утас: 70111090,

Цахим хуудас: www.e-tender.mn, www.procurement.gov.mn
 

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0