Тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн анхааралд

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-р зүйлийн 14.1.2-д заасан тендерт орол

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-р зүйлийн 14.1.2-д заасан тендерт оролцогч татвар, хураамж, төлбөрийн өргүй байна гэсэн заалтын дагуу улсын чанартай зарласан тендерт оролцогч татварын өрийн тодорхойлолтыг харъяа татварын албадаас авч тендерийн материалдаа хавсаргаж байгаа бөгөөд мөн захиалагч тендер задласны дараа ТЕГ-т  хүсэлт гаргаж тендерийн нээлт хийсэн өдрөөр тасалбар болгон татварын өрийг харьцуулан баталгаажуулж байгаа билээ. Энэ үед татвар төлөгчийн харъяалагдах татварын албанаас авсан татварын өр, тендер зарлагчийн ТЕГ-аас хүсэлт гаргаж авсан татварын өрийн хоорондын хугацааны зөрүү, мөн зарим татвар төлөгч улсын хэмжээнд хэд хэдэн салбар нэгжтэй, татварын зарим төрлүүдээр өөр өөр албанд харъяалагддаг зэргээс шалтгаалж татварын өр зөрүүтэй гарах тохиолдол гарч тендерт оролцогч болон захиалагчийн хооронд маргаан үүсэх явдал нэг биш удаа гарч байна.

Иймд энэ байдлыг дахин гаргуулахгүй байх зорилгоор цаашид улсын чанартай тендерт оролцогчийн татварын өрийн тодорхойлолтыг захиалагчийн хүсэлтийн дагуу зөвхөн Татварын ерөнхий газраас гаргаж өгч байх, орон нутгийн татварын албад зөвхөн орон нутгийн чанартай тендерт оролцогч татвар төлөгчдөд тодорхойлолт гаргаж өгч байхыг мэдэгдье.

Захиалагч, оролцогчийн хүсэлтийн дагуу татвар төлөгчдийн өрийг холбогдох хуулийн дагуу үнэн зөв тодорхойлж, хугацаа алдахгүй хүргүүлж байх, улсын чанартай тендерт оролцогч татвар төлөгч нарт зөвхөн захиалагч тал ТЕГ-аас тодорхойлолт авч байх болсныг мэдэгдье.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0