Цагаан сарын шинийн 3 нд золголт хийлээ.

Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан могой жилийн шинийн гуравны билэгт сайн өдөр Худалдан авах ажиллагааны газрын ажилтан

Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан могой жилийн шинийн гуравны билэгт сайн өдөр Худалдан авах ажиллагааны газрын ажилтан, албан хаагчид золголоо. Энэ үеэр өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа амжилт ололт, алдаа оноогоо ярилцан, хөөрөг зөрүүлэн хуучиллаа. ХААГ-ын дарга Д.Энхжаргал бүх ажилтан, албан хаагчиддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, ирж буй усан могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0