Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга орхон аймагт ажиллаа

Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга Ж.Булгантамир,  мэргэжилтэн Б.Эрдэнэбулган нар энэ сарын 22-23-нд Орхон аймагт ажиллаад иржээ. Тус айм

Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга Ж.Булгантамир,  мэргэжилтэн Б.Эрдэнэбулган нар энэ сарын 22-23-нд Орхон аймагт ажиллаад иржээ. Тус аймагт Франц, Монголын Засгийн газар хоорондын хамтын хөрөнгөөр хэрэгжүүлж буй Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлын явцтай танилцаж, энэхүү ажлыг эрчимжүүлэх талаар орон нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулжээ. Уг уулзалтын үеэр мөн Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж чиглэл өгсөн байна.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0