ТООГ НӨХӨХ ТУХАЙ ЗАР Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүл
ТООГ НӨХӨХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг материалаа /цахим/-аар болон биечлэн ирүүлэхийг урьж байна.
ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
- Төрийн алба, төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:
- Хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет /шинэчлэгдсэн/;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэрийн хуулбар;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт/;
- Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт /2024-2025 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын тодорхойлолт/;
- Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний хуудас;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат;
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:
Бүртгэлийн хугацаа 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагт хаагдана.
Хүлээн авах хаяг: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 228 тоот
Цахим хаяг: dagiimaa@pcsp.gov.mn
Холбоо барих утас: 51-263013
| № | Хэлтэс | Албан тушаал | Ангилал, зэрэглэл | Орон тоо | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага |
| 1 | Төрийн өмчийн хяналт, шалгалтын хэлтэс | Хяналт, шалгалтын мэргэжилтэн | Дэс түшмэл ТЗ-7 | 1 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй | – Нягтлан бодох бүртгэл /0411/; – Санхүү /0412/; – Эдийн засаг /0311/ ; – Эрх зүй /0421/. | Төрийн албаны богино болон дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх. | Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх. |
