Нэг. Сонгон шалгаруулах үндэслэл зорилго: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 ду
Нэг. Сонгон шалгаруулах үндэслэл зорилго:
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.2 дахь хэсэг, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах түр журам”-ыг тус тус үндэслэн “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна.
Компанийн стратеги төлөвлөгөө, зорилго зорилтыг хэрэгжүүлж чадах боловсрол, мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлагын шаардлага хангах мөн компанийг тогтвортой удирдах иргэнийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулан шийдвэрлүүлнэ.
Хоёр. Нэр дэвшигчид тавигдах шаардлага:
Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
Нийтлэг шаардлага:
- Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй байх;
- Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй байх;
- Удирдаж байсан хуулийн этгээдээ дампууруулсан, эсхүл удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тухайн албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагүй байх;
- Бусад компани, ашгийн төлөө хуулийн этгээдэд албан тушаал хашдаггүй байх.
Тусгай шаардлага:
| Боловсрол | Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
| Мэргэжил | -Эрх зүй -Төрийн удирдлага -Эдийн засаг -Бизнесийн удирдлага -Харилцаа холбоо, мэдээлэл технологи |
| Мэргэшил | Бизнесийн удирдлага, компанийн засаглал, төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх |
| Туршлага | Удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, үүнээс мэдээлэл харилцаа холбооны салбарын компанийн удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх |
| Ур чадвар | Удирдан зохион байгуулах |
| Дүн шинжилгээ хийх | |
| Асуудал шийдвэрлэх | |
| Манлайлах | |
| Багаар ажиллах | |
| Бусад | Бизнесийн өндөр мэдлэг туршлагатай, олон улсын худалдаа, эдийн засаг, үндэсний эдийн засаг, улс төр, эрх зүй, нийгмийн асуудлаар зохих мэдлэгтэй Оролцогч бүх талын сонирхлыг харгалзан үзэх, бодит шийдвэр гаргах чадвартай Удирдлагын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх |
Гурав. Бүрдүүлэх материал:
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт /Хүсэлтэд нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж байгааг илэрхийлсэн байх/;
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсвэл e-mongolia-с авсан QR кодтой иргэний үнэмлэхийн лавлагаа;
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсвэл e-mongolia-с авсан QR кодтой дээд боловсрол эзэмшсэн лавлагааны хамт;
- Гадаадад их, дээд сургууль төгссөн бол дээд боловсролын дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн баталгаат орчуулгын хамт;
- Бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Ажил байдлын тодорхойлолт /өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/;
- Ажилласан жилийг тооцох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia-с авсан QR кодтой лавлагаа/;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх болон хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт / e-mongolia-с авсан QR кодтой лавлагаа/;
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;
- Нэр дэвшигч болон түүний хамаарал бүхий этгээдийн хугацаа хэтэрсэн зээлийн лавлагаа /сонгон шалгаруулалтын баримт бичиг ирүүлэх өдрөөр/;
- Hэр дэвшигч нь сонгон шалгаруулалтын баримт бичгийг цагаан өнгийн А4 хэмжээтэй дугтуйнд хийж битүүмжлэн овог нэр, нэр дэвшиж буй албан тушаал, утас хаягийг зүүн дээд буланд тодорхой бичсэн байна.
- Нэр дэвшигчийн зүгээс эсээ бичиж ирүүлэх. Үүнд:
13.1 Компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд томилогдсоноор салбарт гарах ахиц дэвшил болон байгууллагыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилго, зорилтыг тодорхой тусгасан байна.
13.2 Эсээг бичихдээ нээлттэй эх үүсвэрээс хийсэн судалгаанд түшиглэн, статистик тоо баримт дурдан хүрэх үр дүнг тодорхойлсон байна.
13.3 Эсээ нь нийт 2,500-3,000 үгтэй байна.
13.4 Эсээ нь сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн бүрдүүлэх материалын бүрдэлд багтсан байх тул заавал бичиж ирүүлнэ.
Дөрөв. Сонгон шалгаруулах үе шат:
- Баримт бичгийн бүрдэл.
- Нийтлэг болон тусгай шаардлагын үнэлгээ.
- Ярилцлага.
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.
Тав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хэлбэр:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 26-ны өдрийн 17.00 цаг хүртэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 1, Төв шуудангийн байр, 408 тоот өрөөнд хүлээн авна. /Материалыг битүүмжлэн ирүүлсэн байхыг анхаарна уу/
Анхаарах зүйлс:
-Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэдийн материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
-Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
-Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.
-Ирүүлсэн материалаас шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга авч болно.
-Ирүүлсэн материалтай танилцан, зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан нэр дэвшигчдээс сорилын шалгалт авч, тэнцсэн иргэнтэй холбоо барьж ярилцлагад урина.
-Нэмэлт мэдээллийг 70102210 дугаарын утаснаас авна уу.
“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК-ИЙН
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО
2026 ОН
