Түрээслэгчийг сонгон шалгаруулах зарын маягт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 дугаар давхар Дүрс оношилгооны тасагт байрлах 32 кв.м талбай
- Түрээслэгчийг сонгон шалгаруулах зарын маягт
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 дугаар давхар Дүрс оношилгооны тасагт байрлах 32 кв.м талбайтай 2 өрөөг компьютер томограф аппарат ажиллуулах зориулалттай талбайг
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн өргөтгөлийн барилгын үүдний хэсэгт байрлах 3.5 кв.м талбайтай эмнэлгийн хэрэгслийн зориулалтаар тус тус түрээслүүлнэ.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 30 минут |
| Материал хүлээн авах хаяг | Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 1 дүгээр давхар Санхүү бүртгэлийн алба №135 тоот |
| Материал нээх хугацаа, хаяг байршил | Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 1 дүгээр давхарт хурлын зааланд 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 00 минут |
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | 1 м.кв талбай нь 20,000 (хорин мянган) төгрөг (Ашиглалтын зардал ороогүй болно) |
| Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл | Эрхэлдэг үйл ажиллагаа нь түрээслэх талбайн зориулалтад нийцсэн тусгай зөвшөөрөлтэй байх |
| Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | Эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Томограф ажиллуулах аппарат нь 64 зүсэлттэй байх, дутуу ирүүлсэн тохиолдолд үл маргах журмаар хасна. |
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ирүүлэх;Иргэн хуулийн этгээд нь түрээсээрэзэмших ашигтай талбайд явуулах үйл ажиллагааны танилцуулга;Ажлын туршлагын талаарх мэдээлэл: 2024 он, 2025 оныг хамруулан бичих, холбогдохбаримт бичиг, гэрээг хавсаргах; (Ижил төстэй ажлын гэрээний хуулбарын хамт) |
| Санхүүгийн чадварыг нотлох баримт: 2024, 2025 оны санхүүгийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт ирүүлэхБорлуулалтын орлогын хэмжээ: 2024, 2025 оны аль нэг жил 40 нь сая төгрөгнөөс дээш байхАжиллах хүчний мэдээлэл, тухайн байгууллагын үндсэн ажилтан нийгмийн даатгалаар баталгаажсан байх, мэргэжлийн диплом үнэмлэхний хуулбарыг ирүүлэхНэг метр квадрат талбайг түрээслэх үнийн саналыг албан тоотоор ирүүлэхТүрээслэх талбайн үнийн саналын дагуу1 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичигТөрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн албан бичиг;Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл төсвийн тооцоололыг ирүүлэх;Түрээслэх талбайг өөрийн хөрөнгөөр засаж тохижуулан үйл ажиллагаа эрхлэх ба төрийн өмчийн ашиглалт хамгааллыг сайжруулан түрээслүүлэгч байгууллагад ээлтэй орчин бүрдүүлэн хамтран ажиллах нөхцлийг дэлгэрэнгүй ирүүлэхСонгон шалгаруулалтад оролцох хураамж50,000 төгрөг |
Жич:
Сар бүрийн ашиглалтын зардлыг /түрээсийн төлбөр/-өөс тусад нь төлөх
Сонгон шалгаруулалтын материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, өөрийн аж ахуй нэгжийн нэр, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ үү.
Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.
2. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өөрийн байр дээр ирж үзэж болох ба сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 77115333-3 утсаар болон www.gemtel.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 31-р хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж өөрийн байр.
