Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өнөөдөр 09:30 цагт Мэдээлэл, холбооны сүлжээний хурлын танхимд “Орон нутгийн өмчийн харилцаа, улсын үзлэ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өнөөдөр 09:30 цагт Мэдээлэл, холбооны сүлжээний хурлын танхимд “Орон нутгийн өмчийн харилцаа, улсын үзлэг, тооллого” сэдэвт арга хэмжээний нээлтийг зохион байгууллаа.
Арга хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нээж үг хэлсэн бөгөөд тэрээр төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, бүртгэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгохын ач холбогдлыг онцолсон юм.

Уг үйл ажиллагаа нь улсын үзлэг, тооллогын ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хэрэгжүүлэх хүрээнд болж байгаагаараа онцлог юм.

Тус арга хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн асуудал хариуцсан байгууллагуудын төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд оролцож, дараах асуудлуудыг хэлэлцлээ:


-Орон нутгийн өмчийн харилцааны өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ,
-Улсын үзлэг, тооллогын зохион байгуулалт, хэрэгжилтийн явцын мэдээлэл,
-Цаашдын үйл ажиллагааны чиглэл болон бодлогын зөвлөмжүүд ,
Энэхүү үзлэг, тооллого нь улсын хэмжээнд өмчийн бүртгэл, хяналтыг сайжруулахад чухал алхам болохыг зохион байгуулагчид тэмдэглэж байна.


