ТӨРИЙН БОЛОН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ “СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ”

Хавдар судлалын үндэсний төвийн гадна 1200  м.кв  240 автомашины зогсоолын талбайг  түрээслэх сонирхолтой Монгол улсын хуулийн этгээди

Хавдар судлалын үндэсний төвийн гадна 1200  м.кв  240 автомашины зогсоолын талбайг  түрээслэх сонирхолтой Монгол улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтанд урьж байна. 

        Тус эмнэлэг нь төрийн болон өөрийн хөрөнгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдийг доорх бичиг баримтыг битүүмжилсэн байдлаар ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа2026 оны 04 дугаар сарын 30-ний өдрийн 10 цаг 00 минут
Материал хүлээн авах хаягУБ хот БЗД, 18-р хороо, Нам Ян Жугийн гудамж ХСҮТ өөрийн байр 2-р давхарт Захиргааны 243 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлнэ
Материал нээх хугацаа, хаяг байршилТалбайн доод үнэ 10 000₮
 Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материалХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар;Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл (2024-2025 оны хооронд); /Зогсоолын үйл ажиллагаа эрхэлсэн байх, Өмнө нь гүйцэтгэсэн ажлын гэрээ, нотлох баримт хавсаргах/Өмнө гүйцэтгэсэн ажлын талаарх харилцагч байгууллагын тодорхойлолт, тооцоо нийлсэн актын хуулбарын хамт ирүүлэх.Түрээслэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр Автомашины дугаар уншигч бүхий бүрэн автомат авто зогсоолын хаалтыг хойд, зүүн хойд болон зүүн талын хаалганы орц, гарцанд байршуулж суурилуулж, 3 талд пост хийж гүйцэтгэнэ. Энэ тухай албан тоотод дурдах, үнийн санал хавсаргаж ирүүлнэ. Татварын тодорхойлолт /etax.mta.mn/- Татварын өр төлбөргүй байх.Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 1 жилийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/. Ажиллах хүчний мэдээлэл: Мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар; НД лавлагаа сүүлийн 1 жилийн тодорхойлолт, тухайн байгууллагын үндсэн ажилтан нь нийт ажилтны 50-с дээш хувь байх /E-mongolia лавлагаа/;Талбай түрээслэх үнийн саналыг албан бичгээр ирүүлэхТүрээслэх эд хөрөнгийг цаашдын ашиглалт, хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцооллын хамт ирүүлэх.Сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээллэхэд татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл ирүүлэх Ашигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтын дагуу төлөх үүргийг албан тоотоор ирүүлнэ.Талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцах тухай албан бичиг ирүүлэхГэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах 1 сарын барьцаа хөрөнгө нь түрээсийн сарын хөлслүүлэх хэмжээтэй тэнцүү байхаар албан тоот ирүүлэх.  Сонгон шалгаруулалтад оролцох хураамж 50,000 /тавин мянган/ төгрөг    тушаасан баримт хавсаргах / Данс: Төрийн сан 100900020019 / ХСҮТ/Төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэгчийн эхний 30 минутын зогсоолын төлбөр  үнэгүй байхаар албан тоотод дурьдах
Дээрх ерөнхий шаардлагаас гадна дараах нэмэлт шаардлагын нотлох баримт хавсаргах, албан тоот ирүүлнэПост хоорондын мэдээлэл дамжуулалт                  Автомашины дугаар таних системОрж, гарч буй автомашины улсын дугаарыг автоматаар таних системийг бүрэн гүйцэд шийдэж, холбогдох программ хангамжтай уялдуулсан байх. Төлбөрийн ухаалаг шийдэлАчаалал ихтэй үед хэрэглэгчийн төлбөрийн үйлчилгээг цахим системээр дамжуулан гүйцэтгэх, шаардлагатай тохиолдолд нэхэмжлэл илгээх боломжийг бүрдүүлсэн байх. Хүний оролцоо багатай ухаалаг шийдэл нэвтрүүлэх.Түгжрэлгүй зохион байгуулалтЗогсоолын зохион байгуулалт, системийн ажиллагаа нь автомашины түгжрэл үүсгэхгүй, урсгал саатуулахгүй байдлаар системийг шийдсэн байх
  •           Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.

Эд хөрөнгөтэй холбоотой нэмэлт мэдээллийг өмч эзэмшигч Хавдар судлалын үндэсний төв эмнэлэг дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 11-450043 утсаар авна уу. 

Цахим хаяг:  nccm@cancer-center.gov.mn