Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын 1-р давхарт байрлалтай 41.3 м.кв талбайг эмийн сангийн зориулалтаар түрээслэх сонирхолтой Монгол
Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын 1-р давхарт байрлалтай 41.3 м.кв талбайг эмийн сангийн зориулалтаар түрээслэх сонирхолтой Монгол улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтанд урьж байна.
Тус эмнэлэг нь төрийн болон өөрийн хөрөнгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдийг доорх бичиг баримтыг битүүмжилсэн байдлаар ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2026 оны 04 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минут |
| Материал хүлээн авах хаяг | УБ хот БЗД, 18-р хороо, Нам Ян Жугийн гудамж ХСҮТ өөрийн байр 2-р давхарт Захиргааны 243 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлнэ |
| Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | Талбайн доод үнэ 15 000₮ |
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх) түрээслэгч агуулах үйл ажиллагааны чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, нийтийн аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл гэх мэт) тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар.Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил)Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жил бүр борлуулалтын орлого нь тухайн түрээслэх үнийн саналын жилийн дүнгээс багагүй байна. Албан бичгээр баталгаажуулах.Өмнө нь гүйцэтгэсэн ажлын гэрээ, нотлох баримт хавсаргах/Өмнө гүйцэтгэсэн ажлын талаарх харилцагч байгууллагын тодорхойлолт, тооцоо нийлсэн актын хуулбарын хамт ирүүлэх.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээлийн хэмжээ түрээслэх үнийн жилийн дүнгийн 40%-иас багагүй байна. Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн нэг жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар болон нийгмийн даатгалын тодорхойлолт, шүүхийн лавлагаа ирүүлэх. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар.Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн санал албан бичгээр баталгаажуулах. |
| Монгол Улсын хуулийн этгээдэд дараах нэмэлт шаардлага тавигдана | Байрны өдөр тутмын засвар үйлчилгээг хариуцах чадвартай байх. Худалдаа үйлчилгээ үзүүлэхэд стандартын шаардлага хангасан засвар тохижилтыг гүйцэтгэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр гүйцэтгэх,Ашигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтын дагуу төлөх,Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд түрээсийн гэрээг байгуулан ажиллахТүрээслэх хэсгийн орчин нөхцлийг сайжруулах болон эмнэлгийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хамтран ажиллах санал ирүүлэх.Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах 1 сарын барьцаа хөрөнгө нь түрээсийн сарын хөлслүүлэх хэмжээтэй тэнцүү байхаар албан тоот ирүүлэх. Сонгон шалгаруулалтад оролцох хураамж 50,000 /тавин мянган/ төгрөг тушаасан баримт хавсаргах / Данс: Төрийн сан 100900020019 / |
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.
Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.
- Мэдээлэл авах
Эд хөрөнгөтэй холбоотой нэмэлт мэдээллийг өмч эзэмшигч Хавдар судлалын үндэсний төв эмнэлэг дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 11-450043 88072326 утсаар авна уу. Цахим хаяг: nccm@cancer-center.gov.mn
