Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 837 дугаар тогтоолын дагуу Онон-Балжийн байгал
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 837 дугаар тогтоолын дагуу Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2 ш автомашин (худалдах хөрөнгийн нэр) хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
| д/д | Автомашины нэр марк | Улсын дугаар | Арлын дугаар | Үйлдвэрлэсэн огноо | Ашиглалтад орсон он | Худалдах доод үнэ, төг |
| 1 | Тоёота ланд крузер | 06-66ХЭА | JTEEB71J107038033 | 2017 он | 2017 он | 13,000,000.00 |
| 2 | УАЗ фермер | 42-40ХЭА | 390940G0402138 | 2016 он | 2017 он | 1,500,000.00 |
1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл:
| Дуудлага худалдаа болох хугацаа | 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт |
| Дуудлага худалдааны хэлбэр | Нээлттэй |
| Дуудлага худалдаа болох газар | Хэнтий аймгийн Дадал сумын иргэний танхим |
| Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ | Худалдах доо үнийн 20% буюу:1.Тоёота ланд крузер – 2,600,000 (Хоёр сая зургаан зуун мянга) төгрөгХудалдах доо үнийн 25% буюу:2.УАЗ фермер – 375,000 (Гурван зуун далан таван мянга)төгрөг |
| Ялсан этгээдийг тогтоох журам | Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна. |
| Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
| Дэнчинг байршуулах данс | Хүлээн авагч хуулийн этгээд: Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааДансны дугаар: 100181213402 (Төрийн сан банк)Дансны нэр: Хэ.Онон Балжийн БЦГ |
2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх:
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2026 оны 03 дугаар 24-ний өдрийн 16 цаг 30 минут хүртэл Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байранд хүлээн авна.
Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу!
Худалдах хөрөнгийн мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 80903068, 99777844, 92050532 утаснаас авна уу.
Хаяг: Хэнтий аймаг Дадал сумын Баян Овоо 4-р баг, Гурван нуурын 1-03 тоот
