АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН В1 ДАВХАРТ 45МКВ ТАЛБАЙГ КОФЕ ШОПЫН ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Эмийн сангийн зориулалтаар: АШУҮИС-ийн Монгол – Японы В1 давхарт байрлах 45 м.кв талбай бүхий өрөө  АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэг нь төрийн өө

Эмийн сангийн зориулалтаар: АШУҮИС-ийн Монгол – Японы В1 давхарт байрлах 45 м.кв талбай бүхий өрөө 

АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэг нь төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдийг доорх бичиг баримтыг битүүмжилсэн байдлаар ирүүлэхийг урьж байна. 

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал 

Үүнд:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх); түрээсэлж явуулах үйл ажиллагааны чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл  нийтийн аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл гэх мэт) тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил, эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллаж байсан бол давуу тал болно)
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт(иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан  дансны тодорхойлолт;
  • Хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар болон нийгмийн даатгалын тайлан ирүүлэх.
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, нийгмийн даатгалын баталгаажилт
  • Түрээслэх хэсгийн орчин нөхцөлийг сайжруулах засварын болон эмнэлгийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хамтран ажиллах санал ирүүлэх.
  • Талбай түрээслэх үнийн саналыг ирүүлэх /…………………………./

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

   Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай̆, санхүүгийн чадвартай̆ гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.

Мэдээлэл авах
Эд хөрөнгөтэй холбоотой нэмэлт мэдээллийг өмч эзэмшигч АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх
хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 88010511 утсаар авна уу.

Материалыг доорх хаягаар ирүүлнэ үү

    Материалыг  2026 оны 02-р сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан материалыг  2026 оны 02-р сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад нээнэ.

    Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 12-р хороо Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хаягт байрлах АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн 3 давхар Хангамж түгээлтийн албаны өрөөнд