ЗҮҮН БҮСИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРУУДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Зүүн бүсийн орон нутгийн өмчийн газруудын уулзалт зөвлөгөөн 2025 оны 06 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа. Зүүн бү

Зүүн бүсийн орон нутгийн өмчийн газруудын уулзалт зөвлөгөөн 2025 оны 06 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа. Зүүн бүсийн зөвлөгөөнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь,  Говьсүмбэр,  Дундговь, Өмнөговь зэрэг _ аймгийн Өмчийн газрын 50 гаруй албан хаагчид оролцлоо.

Уг зөвлөгөөнд Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д. Нарангэрэл Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт,  2026 оны өмчийн тооллогын бэлтгэл хангахад анхаарах зарим асуудлын талаар, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д. Дэлгэрмаа “Төрийн албан хаагчийн ёс зүйг дээдэлж , авлига, ашиг сонирхлоос ангид байх нь” сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалт хийсэн юм.

Энэ үеэр БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр бий болсон Гашуун-Сухайтын боомтын бүтээн байгуулалтын хөрөнгийг төрд бүртгүүлэх хүсэлтийн дагуу тухайн газарт МАГАДЛАХ АЖИЛЛАГААГ орон нутгийн өмчийн газрынхантай хамтран хийснээр Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдад туршлага судлах чухал арга хэмжээ болсныг онцлон тэмдэглэе.

Мөн энэ үеэр салбартаа орон жил үр бүтээлтэй манлайлан ажилласан ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм.