Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд Захиргаа удирдлагын хэлтсээс өнөөдөр (2025.06.05) “Авлигын эсрэг үй
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд Захиргаа удирдлагын хэлтсээс өнөөдөр (2025.06.05) “Авлигын эсрэг үйл ажиллагаа ба хүчин чармайлт, оролцоо” сэдвээр мэдээлэл-арга зүйн сургалтыг байгууллагын нийт албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

Уг сургалтын хүрээнд тус байгууллагын албан хаагчдад авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага хийгээд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан холбогдох арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж, үр дүнг нэмэгдүүлэх, Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор баталсан “Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл өгч, арга зүйгээр хангахад чиглэсэн танилцуулга хийв.

Түүнчлэн, Авлигатай тэмцэх газраас жил бүр зохион байгуулж олон нийтэд зарлаж байгаа “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ”-ний дүнг сургалтад оролцогчдод танилцуулж, өөрийн байгууллагын шударга байдлын түвшинд дүгнэлт хийж, авах шаардлагатай арга хэмжээг авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулах, хэрэгжүүлэх шаардлагатай талаар танилцуулж, мэдээлэл өгөв.

Сургалтын үеэр Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Энхчимэг мэдээлэл-танилцуулгадаа Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд удирдлагын хүсэл эрмэлзэл, албан хаагч бүрийн өөрийн эрхэлсэн ажилтай холбон хэрэгжүүлэх идэвх, санаачилга, бүтээлч хандлагын хүчин чармайлт, оролцоо чухал гэдгийг онцлов.

Сургалтын үеэр албан хаагчид холбогдох сэдвээр санал солилцсоны зэрэгцээ Хууль, эрх зүйн хэлтсээс бэлтгэсэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөлөөллийн видео контенттой танилцлаа.