Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулж буй 2024 оны мэдээ тайлан хүлээн авах нэгдсэн цугларалт,сургалт гурав дахь өдрөө а
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулж буй 2024 оны мэдээ тайлан хүлээн авах нэгдсэн цугларалт,сургалт гурав дахь өдрөө амжилттай явагдаж байна.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн анхны ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Доктор, Профессор Р.Батжаргал “Нягтлан бодох бүртгэлийн стандарт16-Үндэсний хөрөнгө” сэдвээр, Дэлхийн банкны санхүүгийн удирдлагын мэргэжилтэн М.Цолмончимэг, “Монгол Улсад Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд”сэдвээр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн “Газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэл” сэдвээр, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн гүйцэтгэх захирал Б.Энхболд, “Хөрөнгийн үнэлгээний онцлог өнөөгийн байдал” сэдвээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын зөвлөх , Чинзориг “Хөрөнгө оруулалтаар бий болсон үндсэн хөрөнгө” сэдвээр, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй сэдвээр Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн Ж.Ивээлэн, мэргэжилтэн С.Санаасан нар тус тус мэдээлэл өгч санал солилцов.
