Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

 “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК (цаашид Клирингийн төв гэх)-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 1 гишүүний орон тоон дээр нээлт

 “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК (цаашид Клирингийн төв гэх)-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 1 гишүүний орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. (Компанийн тухай мэдээллийг www.mscc.mn цахим хуудаснаас авах боломжтой)

  1. Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан шалгуурыг хангасан иргэн;
  • Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;
  • Санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн, тухайн салбараар мэргэшсэн байх;
  • Сүүлийн 4 жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
  • Сүүлийн 3 жил Клирингийн төвийн эрх бүхий албан тушаал болон зөвлөхөөр ажиллаж байгаагүй байх;
  • Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
  • Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
  • Клирингийн төвийн ТУЗ-ийн дарга, гишүүн, гүйцэтгэх захиралтай нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл садны холбоогүй байх;
  • Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэнэ/
  • Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
  • Хөрөнгийн зах зээл дэх төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх;
  • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх;
  1. Бүрдүүлэх материал:
  • Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  • Өөрийг тань сайн мэдэх 2 хүнээр гаргуулсан ажил байдлын тодорхойлолт;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичгийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  • Иргэний үнэмлэх;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт;
  • Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
  • Цээж зураг 2 хувь (4*3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх);
  • Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
  • Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;
  • 1 дэх хэсэгт дурдсан шаардлагыг хангаж байгаа тухай нотлох баримтууд;
  • Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, бодлогод өгсөн дүгнэлт;
  • Компанид сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэх, менежментийг өөрчлөн байгуулах төсөл;
  • Компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаарх санал /ямар шинэ арга барил, технологи нэвтрүүлэх/
  1. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хэлбэр:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны 05-р сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар компанийн info@mscc.mn хаягаар эсвэл компанийн байранд хүлээн авна.

  1. Анхаарах зүйлс:
  • Материал ирүүлэхдээ бүрэн гүйцэд, тод, тэгш хэвлэсэн, сканердсан байна.  
  • Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
  • Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй компанийн Нэр дэвшүүлэх түр хорооноос холбоо барина.  
  • Нэмэлт мэдээллийг 70113672, 86001430 дугаарын утсаар ТУЗ-ийн нарийн бичгийн даргаас лавлана уу.

“Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийн

Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх

нэр дэвшүүлэх түр хороо