ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЭД ХӨРӨНГИЙН ТАНИЛЦУУЛГА “Засгийн газрын авто бааз” ТӨҮГ-т автомашины ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨВ байгуулагдаж байгаатай холбог

  1. ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЭД ХӨРӨНГИЙН ТАНИЛЦУУЛГА

“Засгийн газрын авто бааз” ТӨҮГ-т автомашины ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨВ байгуулагдаж байгаатай холбогдуулан оффис болон үйлчилгээний чиглэлээр талбай түрээслүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна.

  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 10:00 цагт
Материал хүлээн авах хаягУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, “Засгийн газрын авто бааз” ТӨҮГ-ын төв байр, 2 давхарт бичиг хэргийн ажилтны өрөө
Материал нээх хугацаа, хаяг байршил2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 11:00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, “Засгийн газрын авто бааз” ТӨҮГ-ын төв байр, 2 давхарт сургалтын өрөөнд сонгон шалгаруулалтад оролцогч нарыг байлцуулан нээнэ.
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ1 м2-40000 /дөчин мянга/-н төгрөг. /НӨАТ нэмж тооцогдоогүй/
Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэлТӨБЗГ-ын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын дагуу шалгаруулна.
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материалХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн төстэй ажлыг бичих, гэрээний хуулбар); Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);
– Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
– Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;
– Талбай түрээслэх үнийн санал;
  • ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ХӨРӨНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ

Түрээслүүлэх хөрөнгийн өмч эзэмшигч “Засгийн газрын авто бааз” ТӨҮГ-т очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг утсаар болон ТӨБЗГ-ын цахим хуудас, Facebook: Засгийн Газрын Авто Бааз /Auto Transport Depot of Government хуудаснаас авна уу.

Хаяг: Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо өөрийн байранд

Холбогдох албан тушаалтан: Байр ашиглалт хариуцсан менежер

Утасны дугаар: 99016870