Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулна

Нэг. Сонгон шалгаруулах үндэслэл зорилго: Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйл

Нэг. Сонгон шалгаруулах үндэслэл зорилго: Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.2 дах хэсгийг тус тус үндэслэн “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан “Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах түр журам” -ын дагуу зохион байгуулна.

Компанийн стратеги төлөвлөгөө, зорилго зорилтыг хэрэгжүүлж чадах боловсрол, мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлагын шаардлага хангах мөн компанийг тогтвортой удирдах иргэнийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулж, компанийн төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахад оршино.

Хоёр. Нэр дэвшигчид тавигдах шаардлага: Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

БоловсролБакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил– Төрийн удирдлага 0413066/; – Эдийн засаг /0311016/; – Архитектур ба барилга угсралт /0736/; – Бизнесийн удирдлага /0413016/. – Эрхзүйч /042101/
МэргэшилТөр, бизнесийн удирдлага, барилгын чиглэлээр мэргэшсэн байна.
ТуршлагаУдирдах ажлыг 5-аас доошгүй жил хийсэн, удирдан зохион байгуулах чадвартай, тухайн салбарт 8-аас доошгүй жил ажилласан.
Ур чадвар– Удирдан зохион байгуулах
-Дүн шинжилгээ хийх
– Асуудал шийдвэрлэх
– Манлайлах Багаар ажиллах       
Ёс зүй, сахилга хариуцлага– Салбарт удаан хугацаанд ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх
– Муу зуршилгүй, харилцааны өндөр соёлтой байх
– Үнэнч шударга, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх
– Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
– Хариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай байх

Гурав. Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулга болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Ажил байдлын тодорхойлолт /өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/
  5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia-с татан авах/
  6. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-с татан авах/
  7. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
  8. Нэр дэвшигчийн зүгээс “Эссэ” бичиж ирүүлэх. Үүнд:
  • Компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд томилогдсоноор салбарт          гарах ахиц дэвшил болон байгууллагыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилго, зорилтыг тодорхой тусгасан байна.
  • “Эссэ”-г бичихдээ нээлттэй эх үүсвэрээс хийсэн судалгаанд түшиглэн,          статистик тоо баримт дурдан хүрэх үр дүнг тодорхойлсон байна.
  • “Эссэ” нь нийт 2,500-3,000 үгтэй байна.
  • “Эссэ” нь сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн бүрдүүлэх материалын   бүрдэлд багтсан байх тул заавал бичиж ирүүлнэ.

            Нэмэлт: Компанийн засаглалын гэрчилгээтэй бол давуу тал болно.

Дөрөв. Сонгон шалгаруулах үе шат

  1. Баримт бичгийн бүрдэл;
  2. Сорилын шалгалт;
  3. Ярилцлага;
  4. Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.

Тав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хэлбэр:

Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл Чингэлтэй дүүрэг, VI хороо, Их тойруу 53/3 “ТОСК” ТӨХХК-ийн байр, 208 тоот өрөөнд  хүлээн авна. Материалыг битүүмжлэн ирүүлсэн байх шаардлагатай.

Анхаарах зүйлс:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэдийн материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
  • Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга авч болно.
  • Ирүүлсэн материалтай танилцан, зөвхөн сонгон шалгаруулалтын баримт бичгийн бүрдлийн шаардлага хангасан нэр дэвшигчдээс сорилын шалгалт авч, тэнцсэн нэр дэвшигчтэй холбоо барьж ярилцлагад урина.

Нэмэлт мэдээллийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Уянга,  88087715 дугаарын утаснаас авна уу.

ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

2025 ОН