Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэ
Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ крилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан.

Улмаар 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хэргийг монгол бичгээр хослуулан хөтөлж эхлэхтэй уялдуулж 2020 оны 3 дугаар сарын 18-нд монгол бичгийн үндсний хөтөлбөр-3 батлагдаж төрийн бүх байгууллагыг монгол бичигт суралцахыг уриалж монгол бичгийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтыг Хэл иргэншлийн эрдмийн хүрээлэнгээс зохион байгуулж буй юм. Тус байгууллагын зөвлөх багш хэл шинжлэлийн магистр Б. Амгалан уг хөтөлбөрийн дагуу өнөөдрөөс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчдад монгол бичгийн дунд шатны сургалтыг зохион байгуулж байна. Анхан шатны сургалтад ТӨБЗГ-ын 30-аад ажилтан амжилттай суралцаж гэрчилгээ гардаж байсан бол энэ уддаагийн дунд шатны сургалтад 40 албан хаагч сурч байна. Нийт 30 цагийн энэхүү сургалтыг 15 цахим болон танхимаар заах юм.
