“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 62.1.7, 79.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн уд

Компанийн тухай хуулийн 62.1.7, 79.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний түр 1 (нэг) орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
А. ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДЭД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
1. Эрх зүйч мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, бизнес, компани, иргэний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, тус чиглэлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх;
2. уул уурхай, хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөлт, стратеги, менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх;
3. сүүлийн 5-аас доошгүй жил уул уурхайн болон томоохон төслийн удирдлагын багт ажиллаж байх, үүнээс 3-аас доошгүй бизнесийн төсөлд хамтран оролцож амжилттай хэрэгжүүлсэн бол давуу тал болно;
4. бүтээлч идвэхтэй, өндөр ёс зүйтэй, хараат бусаар бие дааж шийдвэр гаргах болон хамтарч ажиллах чадварууд эзэмшсэн байх, ажилдаа хангалттай цаг зарцуулах боломжтой байх;
4. гадаад хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх.

Б. ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
1.Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
2.Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
3.сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
4.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
5.тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
6.тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
7.тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ);
8.тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
9.тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх;
10.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
11.тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй, бизнесийн аливаа холбоогүй байх;
12.төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
13.компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (мэдлэг, ур чадвар, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт);
2.анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
3.урьд ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт (хувиараа ажилладаг иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4.боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
5.ажилласан жилийг тооцох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
6.иргэний үнэмлэхийн хуулбар;
7.нийтлэг болон тусгай шаардлага хангаж буйгаа нотлох материалууд;
8.хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа;
9.иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт;
10.холбогдох хууль, журамд заасан нийтлэг шаардлагыг хангаж буйгаа илэрхийлсэн баталгааны хуудас.

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16:30 цаг хүртэл hr@erdenesmongol.mn хаягаар ирүүлнэ.
Утас: +976-75553399 (218)

АНХААРАХ ЗҮЙЛС:
1. Материалыг цахим шуудангаар ирүүлнэ.
2. Материалыг нэг pdf файл болгон ирүүлнэ.
3. Нэг хаягаас зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг ирүүлнэ.
4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзаж сонгон шалгаруулалтад оруулахгүй.
5. Mатериал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.
6. Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
7. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.