Хавдар судлалын үндэсний төвийн эзэмшлийн автомашины зогсоолын талбайг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох иргэн, хуулийн этгээдийг эмнэлгийн ту
Хавдар судлалын үндэсний төвийн эзэмшлийн автомашины зогсоолын талбайг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох иргэн, хуулийн этгээдийг эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй явуулахад хамтран ажиллахыг урьж байна.
Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга: ХСҮТ-ийн эзэмшлийн 240 машины багтаамжтай авто зогсоол
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2025 оны 03 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цагт |
Материал хүлээн авах хаяг | БЗД 18-р хороо Нам ян жүгийн гудамж |
Материал нээх хугацаа, хаяг байршил | 2025 оны 03 дүгээр сарын 17-ны 11:00 /материал хүлээн авснаас хойш 1 цагийн дотор, оролцогчдын өмнө нээх/ |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | Сар бүр долоон сая таван зуун мянган төгрөг |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл | Үгүй |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | – |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар);Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт)Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал: Сар бүр 7,500,000 төгрөг |
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Хавдар Судлалын Үндэсний Төв дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 11-450043 утсаар болон nccm@cancer-gov.mn цахим хуудаснаас авна уу.