ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн тасгийн хүлээн авах хэсэгт кофе шоп түрээслэн ажиллу

  1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн тасгийн хүлээн авах хэсэгт кофе шоп түрээслэн ажиллуулах түрээслэгчийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Нийт 30м2 талбай бүхий хүчин чадалтай тоног төхөөрөмж шинээр байршуулах талбайг ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН 49-р тогтоолын хавсралтын дагуу 1мкв нь 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр түрээслүүлнэ.

  • Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа  2025 оны 02 дүгээр сарын 28-ний өдрийн 10 цаг 00 минут
Материал хүлээн авах хаягУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Халдварт өвчин судлалын үндэсний төв захиргааны байр 2 давхарт 213 тоот.
Материал нээх хугацаа, хаяг байршилХалдварт өвчин судлалын үндэсний төв захиргааны байр 2 давхарт 206 тоот 2025 оны 02 дүгээр сарын 28-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээКофе шопын нийт талбай 30м2 бүхий талбай түрээсийн доод үнийг метр квадрат нь 15,000 /Арван таван мянган/ төгрөг болно.  Шинээр засвар үйлчилгээг хийх, тоног төхөөрөмж, тавилга эд хогшлын хамт суурилуулах үнийн саналыг хамт ирүүлнэ.
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэлШаардлагатай
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэлЭрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал  Улсын бүртгэлийн гэрчилгээг баталгаажуулан хуулбарлан ирүүлэхТүрээсээр эзэмших ашигтай талбай болон нийтийн эзэмшлийн талбайд явуулах үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (тухайн чиглэлээр 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан, ижил төстэй ажлын гэрээний хуулбар) ирүүлэх;Санхүүгийн чадварыг нотлох баримт: Сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын  цахим тодорхойлолт;Ажиллах хүчний мэдээлэл;Түрээслэх үнийн санал;Кофе шоп суурилуулах талаар мэдээлэл, танилцуулга, техникийн тодорхойлолт;Сонгон шалгаруулалтад оролцох хураамж 50,000 төгрөг /тавин мянган/ тушаасан баримт;  
  • Нэмэлт шаардлага:
  • Амбулаторийн тасгийн угтах хэсгийн засварын ажил хийж гүйцэтгэх / Тухайн кофе шоп орох хэсэгт засвар хийх шаардлагатай зураг төсвийг боловсруулан ирүүлэх/
  • Сангийн болон цахилгааны шугам сүлжээг шинээр хийц гүйцэтгэх.
  • Тухайн цэгт ажиллах ажилтанд аюулгүй ажиллагаа, тохь тухтай байдлыг хангах, дулаан алдагдлыг багсгах үүднээс хаалга цонхны шинэчлэл хийх /Интернэт сүлжээ татах/.
  • Талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын ажил хариуцах. Гадна цэвэрлэгээ болон ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллах
  • Гамшгийн ослын үеийн бэлэн байдал болон ХӨСҮТ-өөс зохион байгуулсан ажил арга хэмжээнд оролцох.

Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, өөрийн аж ахуй нэгжийн нэр, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ үү.

  • Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр ирж үзэж  болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 91090603, 99992294 дугаарын утсаар болон www.nccd.gov.mn цахим хуудаснаас авна уу.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо өөрийн байр