ОРОН НУТГИЙН БОЛОН НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс, Төрийн өмчийн удирдлага зохицуулалт

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс, Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсээс 2025.02.10-11-ны өдрүүдэд 21 аймгийн Орон нутгийн өмчийн газар, Нийслэлийн Өмчийн газрын ажилтнуудад зориулсан “Төрийн болон Орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлага, зохицуулалтын цахим систем”-ийн шилжилтийн программыг ашиглан хүлээн авах, шинээр хийгдэж буй цахим системийн танилцуулга, процессийн зураглалтай танилцаж, санал солилцох сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтыг Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ганболд нээж, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл цахим системийн танилцуулга, хөрөнгийн хөдөлгөөний бизнес процессийн зураглал, Ахлах мэргэжилтэн Д.Батболд “Төрийн болон орон нутгийн өмчийн харилцаа”, Ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар “Төрийн болон Орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлага, зохицуулалтын цахим систем”-ийн шилжилтийн программыг ашиглах, Ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар, мэргэжилтэн Р.Ширчинням, Б.Балдорж нар Төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны нийтлэг бизнес процесс, мөн Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн А.Молор Төрийн болон орон нутгийн компанийн засаглал, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр нар цахим бүртгэлийн системийн модуль болон мэдээлэл оруулах, “Аствишн” ХХК-ийн шинжээч нар цахим системийн зураглалын талаар тус тус мэдээлэл өгөн сургалт явууллаа.