Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Төв байр болон 50 орт байрны 2 давхарт байрлах Хүнсний автомашин байрлуулах тус тус 2м2 нийт 4м2 талбай. Улсын Хоёр
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Төв байр болон 50 орт байрны 2 давхарт байрлах Хүнсний автомашин байрлуулах тус тус 2м2 нийт 4м2 талбай.
Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдийг доорхи бичиг баримтыг битүүмжилсэн байдлаар ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2025 оны 02-р сарын 13-ны өдрийн дотор. |
Материал хүлээн авах хаяг | Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Энхтайвны гудамж, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, 50 ортой байр 2 давхар 201 тоот. |
Материал нээх хугацаа, хаяг, байршил | Материалыг 2025 оны 02-р сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө дээрх хаягаар ирүүлэх ба нээлттэй оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан материалыг 2025 оны 02-р сарын 13-ны 10 цаг 30 минутад Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 50 орт байрны 201 тоот өрөөнд нээнэ. |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | 1 мкв 30,000 /гучин мянга/ төгрөг. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх) түрээслэгч агуулах үйл ажиллагааны чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, нийтийн аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл гэх мэт) тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар. Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил) Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн нэг жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар болон нийгмийн даатгалын тодорхойлолт, шүүхийн лавлагаа ирүүлэх. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар. Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн санал. Түрээслэх хэсгийн орчин нөхцлийг сайжруулах засвар болон эмнэлгийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хамтран ажиллах санал ирүүлэх. |
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийн өмч эзэмшигч Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 89120687, 70150209 утсаар авна уу.
Хаяг: Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 50 орт байрны 202 тоот
Холбогдох албан тушаалтан: Эдийн засагч
Утасны дугаар: 89120687