Тээврийн хэрэгслийн нээлттэй дуудлага худалдаа болно

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 592 дугаар тогтоолын дагуу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хув

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 592 дугаар тогтоолын дагуу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нийт 7 нэрийн тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

Д/дАвтомашины марк, улсын дугаар, зориулалт, хөдөлгүүр, арлын дугаар Худалдах доод үнэ Дэнчингийн хэмжээ
1УАЗ пургон маркийн, улсын дугаар 19-09 БРА, 2014 онд үйлдвэрлэсэн, арлын дугаар 374100E0440690, нийт гүйлт 567,329 км10,200,000.002,040,000.00
2Авто кран маркийн /Jidong CLW5110/, улсын дугаар  04-89 ДГС,  2009 онд үйлдвэрлэсэн, арлын дугаар LGHXBD1H096608601, нийт гүйлт 210,24730,000,000.006,000,000.00
3Авто кран маркийн /Dong Feng CLW5122/, улсын дугаар 97-17 ХЭА, 2011 онд үйлдвэрлэсэн,  арлын дугаар LGHXCD1M2BH068687 нийт гүйлт 187,66130,000,000.006,000,000.00
4Тоёота ландкруйзер-100 маркийн /Land Cruiser/, улсын дугаар 56-05 УНА, 2001 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар JTEHT05J812016699, нийт гүйлт 471,276 км10,000,000.002,500,000.00
5УАЗ-22069 фургон маркийн, улсын дугаар 02-59 ДГА, 2010 онд үйлдвэрлэсэн, бага багтаамжийн арлын дугаар XTT2206A0426709 нийт гүйлт 600,042 км2,000,000.00500,000.00
6Пик-Ап /Pick-up Great Wall/, улсын дугаар 47-99 БРА, 2012 онд үйлдвэрлэсэн, суудлын, арлын дугаар LGWDB3170CC658226, нийт гүйлт 350,324 км2,500,000.00625,000.00
7УАЗ-220692, Фургон маркийн, улсын дугаар 55-64 ДУА, 2010 онд үйлдвэрлэсэн, арлын дугаар XTT2206A0426682, нийт гүйлт 256,561 км2,000,000.00500,000.00

Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл

  • Дуудлагын худалдаа болох хугацаа, газар

2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төв компанийн байрны хурлын зааланд болно.

  • Дэнчин байршуулах данс:   

Хүлээн авагч байгууллага: “БЗӨЦТС” ТӨХК РД: 2008904

Дансны дугаар: Хаан банк 5750320587

Гүйлгээний утга: Овог нэр, автомашины дугаар

  • Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төв компанийн 209 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

  • Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99058371, 99001229 утсаар авна уу.