ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 532 дугаар тогтоолын дагуу Цөмийн энергийн комиссын Ажлын албан

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 532 дугаар тогтоолын дагуу Цөмийн энергийн комиссын Ажлын албаны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй  тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Д/дАвтомашины марк, улсын дугаар, зориулалт, хөдөлгүүр, арлын дугаарҮйлдвэрлэсэн, ашиглалтад орсон онХудалдах доод үнэ /₮/Дэнчингийн хэмжээ /Доод үнийн 25%/
1.Соната-6, 00-73 УНБ KMHEU41BP8A4320362008/20094,500,000.001,125,000,00

Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл:

  • Дуудлага худалдаа болох хугацаа, газар:

2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагт “Цөмийн энергийн комисс”-ын байрны 308 тоот хурлын зааланд болно. /Хаяг:  Цөмийн энергийн комисс. Хан-Уул дүүрэг, 20 хороо, Үйлдвэрчдийн гудамж 2, Улаанбаатар 17042/

  • Ялсан этгээдийг томилох журам:

Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

  • Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл:

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

  • Дэнчин байршуулах данс:

Хүлээн авагч байгууллага: Цөмийн энергийн комиссын ажлын алба

Регистрийн дугаар:5952506

Дансны дугаар: 100900018026 Төрийн сан

Гүйлгээний утга: Овог нэр

  • Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх:

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл Цөмийн энергийн комиссын 211 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

  • Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Цөмийн энергийн комиссын Ажлын албаны хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг +976-98089339, 51-267152  утсаар авна уу.