ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛНО

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  445 дугаар тогтоолын дагуу “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  445 дугаар тогтоолын дагуу “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нийт 4 нэрийн тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Д/дАвтомашины марк, улсын дугаар, зориулалт, хөдөлгүүр, арлын дугаарХудалдах доод үнэ /₮/Дэнчингийн хэмжээ /Доод үнийн 25%/
1Ниссан тийда, 73-43 УБД, JN1BCAC11Z00146973,000,000.00750,000.00
2Ниссан тйида, 29-44 УНМ, JN1BCAC11Z00152582,500,000.00625,000.00
3Соната-6, 04-59 УБЗ, KBHET41CP7A2573262,000,000.00500,000.00
4Соната-6, 07-74 УБЗ, KMHET41CP7A3702192,700,000.00675,000.00

Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл:

  • Дуудлага худалдаа болох хугацаа, газар:

2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагт “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын автобаазын хурлын зааланд болно. /Дэлгэрэнгүй хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 56б байр, ГХЯ-ны авто бааз/

  • Ялсан этгээдийг томилох журам:

Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

  • Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл:

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

  • Дэнчин байршуулах данс:

Хүлээн авагч байгууллага: “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ Регистрийн дугаар: 5112303

Дансны дугаар: 2705106394 Голомт банк

Дансны нэр: “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ

Гүйлгээний утга: Овог нэр, автомашины дугаар

  • Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх:

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын 303 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

  • Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг +976-89004689, +976-88095677 утсаар авна уу.