МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТӨҮГ-ЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны “Мэдээлэл, технологийн үндэсн

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын дүрмийг шинэчлэн батлах тухай” 60 дугаар тогтоолоор батлагдсан үйлдвэрийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/57 дугаар тушаалын 2 дахь заалтыг тус тус үндэслэн “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

1. Албан тушаалд тавигдах шаардлага:

1.1. Нийтлэг шаардлага:

• Монгол Улсын иргэн байх;

• Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

• Сэтгэцийн өвчин, эмгэггүй;

• Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;

• 2-оос доошгүй гадаад хэлний ярианы болон бичгийн ур чадвар дундаас дээш түвшинтэй байх;

• Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;

• Энэхүү зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д дурдсан тусгай болон нийтлэг шаардлагатай тус тус танилцсан байх.

1.2. Тусгай шаардлага:

Албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/56 дугаартай тушаалын хавсралтаар баталсан тодорхойлолт /хүснэгт 1/-ыг үндэслэж байна. Үүнд: “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлага /хүснэгт 1/

БоловсролБакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
Мэргэжил– Төрийн удирдлага /041301/;
– Боловсрол /011435/
– Менежмент ба удирдахуй /0413/;
– Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /061/
– Электроникийн инженерчлэл /071404-071408/
МэргэшилТөр, бизнесийн удирдлага, мэдээллийн технологи, электроникийн инженерчлэл чиглэлээр мэргэшсэн байна.
ТуршлагаАль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай, салбарын байгууллагад мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.

1.2.1. Тухайн нэр дэвшигч нь “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.

1.2.2. Тухайн нэр дэвшигч нь “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.

1.2.3. Нэр дэвшигч нь мэдээлэл технологийн чиглэлийн гарааны компаниудад инкубаторын үйлчилгээ үзүүлж байсан ажлын туршлага, компанийн засаглалын гэрчилгээтэй бол давуу тал болно.

2. Бүрдүүлэх материал:

2.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);

2.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

2.3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);

2.4. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/;

2.5. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

2.6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

2.7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/.

2.8. Нэр дэвшигчийн зүгээс “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ-ыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго, зорилтын талаарх 2000-с доошгүй үгтэй танилцуулга бичиж ирүүлнэ. Танилцуулах илтгэлийн цахим PPT хувийг энэхүү зард заагдсан цахим шуудангийн хаягаар урьдчилан ирүүлсэн байна.

3. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна. Үүнд:

3.1. Эхний үе шатанд сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын зохион байгуулах ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хянан үзэж, бичиг баримтын бүрдэл болон “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх талаар ирүүлсэн бичиг баримтад тулгуурлан хянан үзэж, санал дүгнэлт гаргана.

3.2. Сонгон шалгаруулалтын зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс шаардлага ханган 2 дугаар үе шатанд тэнцсэн нийт нэр дэвшигчдийг хүлээн авч, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ-ыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго зорилтын талаарх танилцуулга илтгэлтэй танилцан, ярилцлага хийж үнэлгээ өгөх ба хамгийн өндөр үнэлгээ авсан нэг нэр дэвшигчийг ажлын 5 хоногт багтаан сонгон шалгаруулж, санал дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албажуулан хүргүүлнэ.

4. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хаяг

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд molor@pcsp.gov.mn цахим хаягаар болон бичгээр битүүмжилснийг тус тус хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

2. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтын 2 дугаар шатанд оролцох боломжгүй тул хасна.

3. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын захирлыг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгээс холбоо барьж, 2 дугаар үе шатны сонгон шалгаруулалтын хугацааг мэдэгдэнэ.

4. Нэр дэвшигчийн материалыг цахимаар авахаас гадна цаасаар 1 хувь хэвлэн дугтуйнд хийж битүүмжлэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 217 тоот өрөөнд дээрх хугацаанд багтаан ирүүлэхийг анхаарна уу.

5. Нэмэлт мэдээллийг 51-267030 дугаарын утаснаас авна уу.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ