“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус  үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 5 (тав) гишүүний сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацааг сунгаж, шинэчилэн зарлаж байна.

А. ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

1. Мэргэжлийн чиглэл:

Бизнесийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, уул уурхай, санхүү, нягтлан бодох бүртгэлийн аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан байх;

2. Менежментийн туршлага: 

Томоохон бизнесийн байгууллагын Гүйцэтгэх захирал, дэд захирал, чиг үүрэг хариуцсан захирал, газрын захирлын түвшний албан тушаал 5-аас дээш жил эрхэлж байсан туршлагатай, бизнесийн стратегийг тодорхойлох, санхүүжилт татах чиглэлээр амжилттай ажиллаж үр дүнд хүрсэн ажилласан туршлагатай байх; 

3. Мэргэжлийн туршлага:

Стратеги, бизнес төлөвлөлт, менежмент, эдийн засаг хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээ, эрсдлийн удирдлага, аудит, комплайнс, бизнесийн эрх зүй, компанийн засаглал, байгаль орчин, ногоон хөгжил, манлайлал, төслийн удирдлагын чиглэлээр амжилттай ажилласан туршлагатай байх;

4. Хувь хүний ​​​​шинж чанар:

Бүтээлч идэвхтэй, ажлын хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй, шударга, өндөр ёс зүйтэй, харилцааны чадвартай, хараат бусаар бие дааж шийдвэр гаргах болон багаар хамтарч ажиллах чадварууд эзэмшсэн байх, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргээ биелүүлэхэд хангалттай цаг зарцуулах боломжтой байх; 

5. Давуу тал болох шалгуур (зайлшгүй биш)

5.1. Олон улсын туршлага:

Олон улсын нэр хүнд бүхий уул уурхай, хөрөнгө оруулалт, банк, санхүү, аудитын компанид ажиллаж байсан туршлагатай;

5.2.  Менежмент, эдийн засгийн чиглэл:

Үнэт цаас, хөрөнгө оруулалт, даатгал, санхүүгийн зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй;

5.3. Санхүү, аудит, нягтлан бодох бүртгэлийн чиглэл:

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх эсхүл татварын мэргэшсэн зөвлөхийн, аудиторын эрхтэй;

5.4. Хууль, эрх зүйн чиглэл:

Хуульчийн гэрчилгээтэй, компани, бизнес, иргэний эрх зүйгээр мэргэшсэн, хуульзүйн сургалт, эрх зүйн туслалцаа, өмгөөллийн хуулийн этгээдэд удирдах албан тушаалд ажилласан туршлагатай;

5.5. Уул уурхайн чиглэл:

Үндсэн орд ашиглаж олборлох үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай, уул уурхайн томоохон төсөл, үндсэн ордод геологи судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно.

Б. ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ХУУЛЬ ТОГТООМЖООР ТАВИГДДАГ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

  1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хангалттай ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлагатай байх;
  2. Компани эсхүл түүний хараат, охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
  3. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
  4. Компани эсхүл түүний хараат, охин компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);
  5. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компани эсхүл түүний хараат охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхэлж байгаагүй байх;
  6. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх;
  7. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй байх;
  8. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
  9. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  10. Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
  11. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
  12. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх;
  13. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
  14. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
  15. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Нийгмийн даатгалын лавлагаа;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Хараат бус гишүүнд тавигдах тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд;
  8. Нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох материалууд;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн  материалыг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цаг хүртэл Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Моннис тауэр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр, Хүний нөөцийн удирдлагын хэлтэст хүлээн авна.

            Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэн аль чиглэлээр материал ирүүлж байгаа талаар болон холбоо барих утасны дугаар бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Mатериал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.
  5. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  6. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  7. “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЗАСАГЛАЛ, НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО