АВТОМАШИНЫ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 607 дугаар тогтоолын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчэ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 607 дугаар тогтоолын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны автомашиныг нийтийн дуудлагын худалдаагаар худалдана. Дуудлагын худалдааг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд болно.

Хөрөнгийн нэрҮйлдвэрлэсэн он, ашиглалтад орсон онБалансын үнэ, элэгдэл /төгрөг/Худалдах доод үнэ /төгрөг/Хөрөнгийн байршилХолбоо барих
1Фургон УАЗ-366292, 74-22 УБЦ2006/200918,000,0003,500,000Хэнтий аймаг Хэрлэнбаян-Улаан тосгон90001760

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт гаргах маягт, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, дэнчин /доод үнийн 25 хувь/ тушаасан баримт, дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл, иргэний үнэмлэх зэрэг баримтыг бүрдүүлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд байрлуулсан хайрцагт 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 цагаас өмнө хийсэн байна.

Худалдах автомашиныг үзэх, мэдээлэл авах

Худалдах автомашиныг орон нутагт очиж үзэх бол дээрх дугааруудад холбогдох бөгөөд автомашины талаарх мэдээллийг Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны 76002849, 99010192 утсаар авна уу.

АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА