“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-нд хяналт шалгалт хийв

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүргийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохиц

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүргийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн ажлын хэсэг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтарч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит хувьцаат компанийн 2014-2021 оны 8 жилийн хугацааны үйл ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс ажлын 25 өдрийн хугацаанд хамтарсан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн юм.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит хувьцаат компанийн 2014-2021 оны үйл ажиллагаанд хийсэн баримтын хяналт шалгалтаар санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой  1,2 их наяд төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн тухай болон шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанд танилцуулж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон компанийн гүйцэтгэх удирдлагад банкны зээл, зээлийн барьцаанд байгаа төрийн өмчийн хөрөнгийн асуудал, үндэслэлгүй бүртгэсэн өглөг, авлагыг буруулах, хүдрийн баяжмалын борлуулалтай холбогдон үүссэн өр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах, төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, концессын төлбөрийг улсын төсвөөс авсан 110кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг төр өмчид бүргүүлэх гэх зэрэг баримтын шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг даалгавар өгсөн шийдвэр гарсан байна.

Мөн энэхүү хяналт шалгалтын дүнгийн Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн.

Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой 1,2 их наяд төгрөгийн зөрчил дутагдлаас гадна хяналт шалгалтаар концессын зүйлийг өөрчилсөн, үр ашиггүй хөрөнгө оруулалт болох Төмөр зам, авто замын төсөлд олгосон 240.8 тэрбум төгрөгийг Улсын төсвийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй болохыг, Дарханы төмөрлөгийн үйлдвэр” Төрийн өмчит хувьцаат компанийн Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлээс 312.4 тэрбум төгрөгийг  Кью Эс Си ХХК  руу шилжүүлсэн тухай, 254.6 тэрбум төгрөгийг менежментийн төлбөр 2027 он хүртэл урьдчилж авсан тухай болон 55 тэрбум төгрөгийг  Төмөр замын зураг төслийн институт ХХК-д вагоны төлбөр, түрээсийн төлбөрийг урьдчилж шилжүүлсэн зэрэг хяналт шалгалтын бусад зөрчлийг тухайлан танилцуулав.