Төрийн өмчийг тоолох сургалт орон нутгийн өмчийн газруудад үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого”-ыг 2022 онд хийхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Тө

Монгол Улсын Засгийн газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого”-ыг 2022 онд хийхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар орон нутгийн өмчийн газруудад сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар технологийн хөгжлийг ашиглан төрийн өмчийн үзлэг, тооллогыг хэрхэн зохион байгуулж бүртгэлжүүлэх талаар мэдээлэл өгч байгаа бөгөөд үүний дараа төрийн өмчийн нэгдсэн бүртгэл тооллого орон даяар эхлэх юм.

 

Хамгийн сүүлд төрийн өмчийн тооллого 2016 онд болсон бөгөөд цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдоод энэ жил болохоор болсон билээ.