“Хөтөл цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар үйлдвэрийн ажилчидтайгаа анхны хурлаа хийлээ

Хууль бусаар хувьчлагдсан Хөтөл цемент шохой үйлдвэрийг төрийн өмчид авсаны дараа тус үйлдвэр дээр Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Наранбаатар ажилчидтайгаа анхны хурлаа хийлээ. Уг хурал дээр “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар”-ын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцов.

 

Хурлын явцад үйлдвэрийн ажилчид 2016 оноос хойш хүлээгдэж байгаа цалин, нийгмийн асуудлын талаар санал санаачилга дэвшүүлэхийн хажуугаар үйлдвэр төрийн өмчид ирж байгааг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар:

  • Ажилчдын цалин тэтгэмжийг нэмэгдүүлэхийн тал дээр хамгийн эхэнд анхаарна. Шударга байх үүднээс тогтмол болон хувьсах цалингийн системийг нэвтрүүлнэ. Ажилчид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг болно. Үйлдвэрийн удирдлагын баг дотор нам улс төрийн ялгаварлал байх ёсгүй. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд болон ажилчиддаа, мөн ард түмэнд өгөөжтэй үйлдвэр болгох тал дээр менежментийн шинэчлэл хийхээ илэрхийлэхийн хажуугаар бусад асуудлыг хэлэлцэв.