Аж ахуй нэгж байгууллагуудад

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн түрээслэх талбайн байршил, хэмжээ 50 орт байрын 1 давхарт  /Эмий

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн түрээслэх талбайн байршил, хэмжээ

  1. 50 орт байрын 1 давхарт  /Эмийн сан 24м2/
  2. Төв байрны 2 давхарт /Кофе шоп 46.7м2/
  3. Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн 2 давхарт /Кофе шоп 91.3м2/ 
  4. Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн 1 давхарт /АТМ 1м2/
  5. 50 орт байрын 1 давхарт /Хүнсний дэлгүүр 25м2/ 
  6. Төв байрны баруун жигүүрт 1 давхарт /Хэвлэлийн үйлчилгээ 75м2/ тус тус талбайд сонгон шалгаруулалт явуулж байна.

Тус эмнэлэг нь төрийн болон өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдийг доорх бичиг баримтыг битүүмжилсэн байдлаар ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа2026 оны 01-р сарын 09-ний өдрийн дотор.
Материал хүлээн авах хаягУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Энхтайвны гудамж, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, цахим тавдугаар эмнэлэг 4 давхарт.
Материал нээх хугацаа, хаяг, байршилМатериалыг 2026 оны 1-р сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө дээрх хаягаар ирүүлэх ба нээлттэй оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан материалыг 2026 оны 01-р сарын 09-ний 10 цаг 30 минутад Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цахим тавдугаар эмнэлэг 4 давхарт.
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ   Байршил Төрөл Түрээслэх сар м2 Талбайн хэмжээм2 Талбайн үнэ150 орт байрын 1 давхартЭмийн сан122415,0002Төв байрны 2 давхартКофе шоп1246.715,0003ҮОЭТөвийн 2 давхартКофе шоп1291.315,0004ҮОЭТөвийн 1 давхартАТМ12110,000550 орт байрын 1 давхартХүнсний дэлгүүр122515,0006Төв байрны баруун жигүүрт 1 давхартХэвлэлийн үйлчилгээ127515,000 
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материалХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх) түрээслэгч агуулах үйл ажиллагааны чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, нийтийн аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл гэх мэт)  тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар.Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил)Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн нэг жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар болон нийгмийн даатгалын тодорхойлолт, шүүхийн лавлагаа ирүүлэх.Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар.Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн санал.Түрээслэх хэсгийн орчин нөхцлийг сайжруулах засвар болон эмнэлгийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хамтран ажиллах санал ирүүлэх.

Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийн өмч эзэмшигч Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 99055672, 70150209 утсаар авна уу.

                      Хаяг: Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цахим тавдугаар эмнэлэг 4                давхарт.

                      Холбогдох албан тушаалтан:Худалдан авалт хариуцсан менежер

                      Утасны дугаар: 99055672

 ЭМНЭЛ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ           Ц.ГАНЗОРИГ

ХЯНАСАН:

Эрдэм шинжилгээ, инноваци,

хөгжлийн бодлого

хариуцсан дэд захирал                                               Д.ЦОГТ-ОЧИР

          БОЛОВСРУУЛСАН:                  

          Худалдан авалт

хариуцсан менежер                                                     М.НЯМСҮРЭН