Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өнгөрсөн хугацаанд нийт 360 автомашин татан төвлөрүүлсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өнгөрсөн хугацаанд нийт 360 автомашин үзлэгт оруулан, төлбөр, торгууль, чанар байдлыг шалган актаар баталгаажуулан татан төвлөрүүлж, Засгийн газрын автобааз болон төрийн байгууллагын авто гаражид байршуулсан.

Төрийн хэмнэлтийн хууль батлагдан гарсантай холбогдуулан төрийн байгууллагад шинээр автомашин худалдан авахыг зогсоосон бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн байгууллагын эзэмшилд байгаа ашиглалтгүй, илүүдэлтэй, зөвшөөрсөн тоо хэмжээнээс илүү автотээврийн хэрэгслийг татан төвлөрүүлж, шилжүүлэх, худалдах ажлыг зохион байгуулж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өнгөрсөн хугацаанд нийт 360 автомашин үзлэгт оруулан, төлбөр, торгууль, чанар байдлыг шалган актаар баталгаажуулан татан төвлөрүүлж, Засгийн газрын автобааз болон төрийн байгууллагын авто гаражид байршуулсан.

Автомашиныг ийнхүү татан төвлөрүүлснээр тэдгээртэй холбоотой тухайн жилд гарах шатахуун, гараж, жолоочийн цалин, татвар, даатгалын зардлууд болох нийт 3.5 тэрбумын төгрөгийн зардлыг хамгийн багадаа хэмнэх боломж бүрдсэн.

Татан төвлөрүүлсэн автомашинаас Засгийн газрын 2022 оны 204 дүгээр тогтоолын дагуу эхний ээлжинд дуудлагын үйлчилгээнд ашиглуулахаар 52 автомашиныг Засгийн газрын Автобаазад шилжүүлэх ажлыг зохион байгуулсан ба дараагийн ээлжинд Төрийн хэмнэлтийн хуулийн 6.5-д заасан байгууллагад шилжүүлсэн.

Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсанаас хойш тус хуулийн 6.5-д заасан цагдаа, онцгой, батлан хамгаалах, хүн эмнэлэг, мал эмнэлэг, шүүх, шүүхийн шийдвэр, хил, гааль зэрэг байгууллагуудад нийт 110 автомашиныг ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар шилжүүлсэн.

Аймаг, сумдад нэн тэргүүнд автомашин шаардлагатай байгаа талаар маш их хүсэлтүүд ирж байгаа тул тэдгээрт зориулан 60 гаран автомашиныг шилжүүлэх санал гаргаж тэдгээрийг Засгийн газрын автобаазад байрлуулан хадгалж байна.

Татан төвлөрүүлсэн автомашинаас ТӨБЗГ-ын 2022 оны 371 дүгээр тогтоолоор 23 автомашин, 498 дугаар тогтоолоор 92 (Улаанбаатар хотод болон аймгуудад байгаа) автомашин, бусад тогтоолоор 35 автомашиныг дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Өдөр дутмын сонин болон вэб сайтуудад нийтэд ил тод зарлаж дуудлагын худалдааг зохион байгуулж 2022 оны 12 дугаар сарын байдлаар нийт 321,200,000.00 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.