cover

Огноо: 2019-09-19
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2019-10-21
Тендер шалгаруулалтын нэр: Хорооллын доторх авто замын засвар, арчлалт /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 1, 2, 3, 7, 21, 27 дугаар хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2019/ XIII.1.2.22

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хорооллын доторх авто замын засвар, арчлалт /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 1, 2, 3, 7, 21, 27 дугаар хороо/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл тэдгээрийн нийлбэрээр нь тодорхойлно. - Байгууллагын дансны үлдэгдэл харилцагч банкны тодорхойлолт, - Арилжааны банкны зээлийн тодорхойлолтыг тус тус тооцно.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: -
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 оны аль нэг жилд, доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй замын барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулж ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна. Ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлгэж өгсөн комиссын акт, захиалагчийн тодорхойлолт эсвэл захиалагчийн дүгнэлтийг фото зургийн хамт ирүүлнэ. Дуусаагүй замын ажилтай бол ажлын явцын талаарх захиалагчийн тодорхойлолт ирүүлнэ.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Уг ажлыг гүйцэтгэхэд эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр доорх тусгай зөвшөөрөл шаардлагатай. 1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь: 2.8.1.4 Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл Зам, Тээврийн хөгжлийн яамны: 2.8.2.1. Хатуу хучилттай зам барих 2.8.2.6. Зам, талбайн тохижилтын ажил хийх ,завсарлах /Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./

Тендерийг 2019 оны 10-р сарын 21 -ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 10-р сарын 21 -ний өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.